Wednesday, February 8, 2017

1. Орос хэлний хичээлийн стандарт, хөтөлбөр боловсруулах онол, арга зүйн асуудлыг баримтаар тайлбарлах



Стандарт  гэдэг нь хэм хэмжээ, загвар, жишиг, шаардлага гэсэн утгатай англи үг юм. Стандартын үндсэн зрхиулалт нь нийгмийн хэрэгцээг бүрэн дүүрэн хангах, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхэд хүмүүсийн үйл ажиллагааг чиглүүлэх, зохион байгуулахад чиглэдэг. Харин боловсролын стандарт гэдэг нь боловсролын талаар улсаас тогтоосон хэм хэмжээ, нормд нийгмийн зорилгыг тусгасан, бие хүний бодит боломжийг тооцсон байдаг. Боловсролын стандарт нь сургалтын явцад хууль дүрэм шиг хэрэглэгдэх бус сурган хүмүүжүүлэх бүтээлч үйл ажиллагаа эзэмшүүлэх, сургалтын янз бүрийн технологи , аргуудыг боловсруулах боломжийг нээж өгдөг. [№1-ээр  номоос  ]
Боловсролын стандарт нь хэд хэдэн үүрэгтэй байдаг. Үүнд:
1.       Шалгаж үнэлэх үүрэг- сургалтын үр дүнг үнэлэх,
2.       Эрх зүйг хангах үүрэг- боловсролтой холбоотой хууль, дүрэм
3.       Боловсролын нэгдмэл чанарыг хангах үүрэг- боловсролын тогтолцоог тогтворжуулах, боловсролын түвшинг бодитой үнэлэх
4.       Хүмүүншүүлэх ззрэг- сонирхлын дагуу сурах боломжийг олгох, авъяас чадварыг нь нээх , сурах арга барил эзэмшүүлэх
5.       Удирдах үүрэг- багшлах боловсон хүчний мэргэжлийг дээшлүүлэх [№1-ээр ном]
гэх мэт үүргийг баримтладаг бол нөгөө талаас боловсролын стандартыг боловсруулах онолыг баримталдаг байна.
1. Шавь төвтэй сургалтын үзэл санаа: бие дааж ажиллах, сурах арга барил эзэмших
2. Конструктив хандлага: багш сурагчидад мэдээллийг өгч харин сурагчид өөр өөрийн  ойлголтыг бий болгох
3. Прагматик үзэл: сургалтанд онолын хэрэглээтэй холбох арга
4. Сурган хүмүүжүүлэх нэгдмэл үйл явц: хүмүүжил, хөгжил, төлөвшил зэргийг хамтад авч үзэх
5.И.Я.Лернер, М.Н.Скаткин, В.В.Краевский зэрэг судлаачдын боловсруулсан мэдлэг, чадвар, туршлагын нэгдлийг чухалчлан үзсэн. [№2 –ээр номноос ]
Сургалтын хөтөлбөр боловсруулах онол: Сургалтын хөтөлбөрийг сургалтын төлөвлөгөө, тухайн боловсролын стандартад үндэслэн боловсруулна.  Сургалтыг боловсруулах, зохион байгуулах тухай Curriculum-ын онол нь 20-р зууны дунд үүссэн. Сургалтын хөтөлбөр боловсруулах онол нь анх төвлөрсөн бус боловсролын тогтолцоотой, англи хэлээр ярьдаг орнуудад  туршилтын дагуу хэрэглэгддэг байсан. Сургалтын хөтөлбөр гэдэг нь сургалтыг зохион байгуулахын тулд боловсруулж мөрддөг үндсэн бичиг баримт юм. Сургалтын төлөвлөгөөнд тухайн хичээлийн хэдийд, ямар хугацаанд судлахыг заасан байдаг бол сургалтын хөтөлбөр нь сургалтын агуулга, сургалтыг зохион байгуулах арга, сургалтын орчинг бүрдүүлэх, сургалтын үр дүнг нарийвчлан төлөвлөдөг .  Мөн хичээлийг төлөвлөх, зохион байгуулах, заах, үнэлж дүгнэх үндэс  болдог. Сургалтын хөтөлбөр олон эрдэмтэн судлаачид судалж өвөрмөц загварыг дэвшүүлсэн байдаг. Ж.нь: 1.Сургалтын хөтөлбөр боловсруулах Тайлерийн загвар (1949)
-          Зорилтууд
-          Суралцах үйл ажиллагааны туршлагыг сонгох
-          Суралцах үйл ажиллагааг зохион байгуулах
-          Үнэлэх
2.Сургалтын хөтөлбөр боловсруулах Табагийн 7 алхам загвар (1962)
Алхам 1: хэрэгцээг судлах шинжлэх
Алхам2: зорилтуудыг томъёолох
Алхам3: агуулгаа сонгох
Алхам4: асуудлаа боловсруулах
Алхам5: суралцагчийн эзэмшмх мэдлэг, чадвар, дадал, сурах барилыг сонгох
Алхам6: суралцах ү/а-г зохион байгуулах
Алхам 7: үнэлэх арга гэх мэт байдаг байна. [№1-ээр номноос ]
Харин барууны боловсролд судлалд сургалтын хөтөлбөрийн онол гэдэг нь судлагдахууны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх гарын авлага, тестийн сан, дасгал даалгавар, үзүүлэнгийн сан, тараах материалын санг багтаасан сургалтын иж бүрдэл гэсэн байдаг. Мөн 2003 онд МУБИС-ийн хэмжээнд хөтөлбөрийн талаар  хэлэлцүүлэг ярилцлагын  үр дүнд сургалтын хөтөлбөр нь мэдлэг төвтэй байх бус сурагчийн цогц чадамж буюу оюутны эзэмших чадвар  төвтэй байх тухай хэлэлцэж тогтоосон байдаг. Мөн сургалтын хөтөлбөрийн тухай онол олон янзын ойлголт байдаг. Тухайлбал, сургалтын хөтөлбөр нь судлагдахууны хүрээнд сурагчдын эзэмших мэдлэг, чадвар, дадал, төлөвшилийн хэмжээг тогтоож эдгээрийг хэрэгжүүлэх арга зүйн үйл ажиллагааны удирдамж гэж тодорхойлсон байдаг. [№2-ээр номноос ]
Арга зүй : Сургалтын арга зүйг боловсруулахдаа суралцагчдын үйл ажиллагааг суралцахуйн зүй тогтолын дагуу зохион байгуулна. Сурах, сургах үйл ажиллагааг төлөвлөхдөө мэдлэг, чадварыг сэргээн санах, ойлгох, хэрэглэх, бүтээлч үйлийн аль түвшинд гүйцэтгүүлэх, оюуны үйлийн ямар ямар арга барил эзэмшүүлэх зэрэг тусгагдана.[№1-ээр номноос ]
Сургалтын аргын ангилал:
1.       Мэдлэгийн эх үүсвэр: үг ярианы, үзүүлэн материал
2.       Багш суралцагчийн харилцан нөлөөллөөр: харилцан ярилцах, бие даасан ажил
3.       Дидактик зорилт: мэдлэг бүтээх, бататгах
4.       Сурган хүмүүжүүлэх ажлын зорилго, агуулга, үйл явц :  сурах зйл ажиллагааг зохион байгуулах, идэвхжүүлэх
5.       Сурагчийн танин мэдэхүйн үйл ажиллагааны шинж: асуудал шийдвэрлэх, эрэл хайгуул хийх
6.       Мэдлэгийг нэгтгэх ба задлах зарчмаар нь: задлан шинжих, ангилах
7.       Оюуны үйлийн шинж
Миний бие Г.С нь Баянгол дүүргийн ...-р сургуульд 12 долоо хоногийн хугацаанд Багшлах дадлагыг хийсэн. Дадлага хийх хугацаандаа гадаад хэлний заах арга зүйн багш нарын сургалтын стандарт, хөтөлбөр, сургалтын арга, технолиго, түүний хэрэглэгдэхүүнийг ажиглан ажилсан. Үүнд: 51-р сургуулийн гадаад хэлний багш ажилчид Боловсрол Соёл ШУ-ны яамнаас тогтоосон цөм хөтөлбөрийг сургалтандаа хэрэгжүүлэн ажилсан. Мөн тус сургууль нь сургалтандаа өөрийн дотоод хэм хэмжээг мөрдөн ажилдаг байна. Миний ойлгосноор сургалтын хөтөлбөр гэдэг нь хичээлийн заах үйл явц, түүнийг үнэлэх үнэлгээ болон хичээл зааж буй багшийн үйл ажиллагаа гэж бодож байна. Харин 51-р сургуулийн гадаад хэлний багш нар нь сургалтандаа сургалтын хөтөлбөр ашиглахдаа гарын авлага, тестийн сан, дасгал даалгавар, үзүүлэн материалыг ашиглаж хичээлийг явуулдаг. 
          Ашигласан ном:
1.МУБИС. Боловсрол соёл арга зүйн тэнхим  Багш боловсролын үндэс УБ 2010он
2. Ш. Ичинхорлоо Сургалт УБ 2011 он
                

No comments:

Post a Comment